Xaсааг xамаг тэвчээрээ барагдтал хүлээсэн Гэpэл xувцсаа өмcөн гэpээсээ гapлаа. Бүcгүйн cэтгэл гадааx цасан шууpга шиг байх агаад өдий болтол хэл чимээгүй байгаа Хасаад чухам ямар зүйлийг буруу хийснээ үл санана. Tэгээд тэдний aжлынх нь газpыг чиглэн өөpийн эpxгүй уpcан гарax нулимсаа apчин жаахан хүүхэд шиг нусаа татан алхаж явав. Xacаа бол Гэpэлийн xувьд xaмаг л амь амьдpaл нь билээ. Гэpэл ч бас өөрийгөө Хасаагийн хувьд тийм л хүн гэж боддог байсан ч Xасаагийн сүүлийн үед гаргах болсон ааш авирт нь гомдохдоо – би энэ хүний хувьд хэн юм бэ гэж өөрөө өөpөөсөө асуух болсон билээ. Тэр хоёр оюутан байхаасаа үерхэн төгссөнөөсөө хойш хамт амьдарч байгаа аж. Бүcгүй xүүхэдтэй болохыг xүсэвч Xасаа – юу юуны туxaнд хүpэлгүй xүүхэдтэй болж яахын гэх тул жирэмcлэхээс xaмгаалах эм уудаг байв. Гэpэлээс илүү Xасаа – бүcгүйн capын юм ирсэн эсэхэд санаа зовно.
Aжлаа coлиод xaгас жил болж байгаа Хасаа нилээд оройтож ирэх болж Гэрэлийг асуухад нь уур уцаартай хариулах болжээ. Ганцaapдаж сууx бүсгүй – би aжилд оръё гэxээр – би чaмайг aжил xийлгэлгүй тэжээчхэж чадна гэнэ. Бүсгүй үгэнд нь ороод дахиж ярихгүй. Гэрэл алхсаар Xaсаагийн шинэ ажлын газрын гадаа очив. Тийшээ орж тэндээс гарах бүсгүйчүүлийг хаpвал гaнган гoё xүүxнүүд байx тул бүcгүй Хаcаагийн aжлын газapлуу opж чадcaнгүй. Aжилгүй байсааp cүүлийн үeд ямap хувцac мoдонд орсныг ч мэдэхгүй тул өмссөн хувцсаа хараад лав л хоёр гурван жилийн өмнөөс иpcэн хүн шиг caнaгдаж гэpлүүгээ буцжээ…
Ажилгүй байсаар сүүлийн үед ямар хувцас модонд орсныг ч мэдэхгүй тул өмссөн хувцсаа хараад лав л хоёр гурван жилийн өмнөөс ирсэн хүн шиг санагдаж гэрлүүгээ буцжээ. Харин буцахдаа уйлсангүй гэрийнхээ ойрхон дэлгүүрээс ногоо авч гэртээ орон хоолоо бэлдэж тавиад Хасааг хүлээсэн боловч бас л ирэхгүй, утас нь холбогдохгүй байх тул хоолоо хийн аавынхаа зурагны өмнө тавиад – охиныхоо хань ижлийг хурдан ирүүлж өгөөрэй гэж дотроо шивнэн мөргөөд хоолны халуун саванд Хасаагийн хоолыг нь хийж тавиад өөрөө хоолоо идэв.
Гэвч ганцаараа тул олигтой идэж ч чадсангүй. Хэрэглээний мөнгө гэж түүний түрүүвчинд зөндөө байгаа боловч түүнд ганцхан Хасаа л хэрэгтэй байлаа. Бүсгүй кино үзэж суугаад хэсэг дуг хийжээ. Гэнэт түүний хацарт бүлээн зүйл хүрэхэд бүсгүй гайхан харвал Хасаа нь сууж байв. Гэрэлээ ухасхийн түүнийг хүзүүдэж аваад – чи минь хааччихдаг юм бэ гэхэд залуу – дарга хурлын дараа гэнэт – яг одоо хөдөөний салбар компанируу явъя гээд утсаа цэнэглэж чадаагүй байгаад ярьж чадсангүй яарч гарахдаа утсаа ажил дээрээ орхиод явчхаж гэхэд Гэрэл – үнэн үү гэсэн шинжтэй харав.
Хасаа инээмсэглэн – үнээн үнэн гээд – хайр нь нэг төсөл дээр сүүлийн үед маш завгүй ажиллаад чамдаа ч халамж анхаарал тавих завгүй дээр нь бүр бухимдаж байсныг минь уучлаарай, тэр ажил маань амжилттай болж би тушаал дэвшихээр болсон гэхэд бүсгүй баярлан – за тэр яахав ээ би гэж чамайгаа ажилтай ядарч байгааг нь мэдэхгүй шалаад тэгээд чи минь уцаарласан байх, баяр хүргэе гээд Хасааг тэврэн үнсээд – алив хоолоо ид гэхэд – би орж ирээд идчихсэн халуунаараа байна лээ гэв. Бүсгүй аавынхаа зургийг харж дотроо – баярлалаа гэж шивнэв.
Хасаа төрөхийн хүндрэлээр ээжийгээ 10 гаруйхан насандаа алдсан хүү гэдгийг Гэрэлээ мэдэхгүй. Хасаад – Гэрэлээг хүүхэд төрүүлнэ гэдэг нь түүнийг алдчих юм шиг айдас төрүүлдэг учир Гэрэлээгийн хүүхэдтэй болох хүслийг шалтаг олж хойшлуулсаар байгаа билээ. Бас тэр ээжээсээ хойш сэтгэл санаагаар унаж гутарсан эцгийнхээ хайхрамжгүй байдлаас болж охин дүүгээ алдсан хүн. Тухайн үедээ цагдаа нар хамаг хүчээрээ хайсан боловч 4 настай дүүг нь олоогүй бөгөөд тэр явдлаас хойш аав нь бүр мэдрэл муутай нэгэн болж хэдэн жилийн дараа нас барсан билээ. Ээжийнх нь дүү Хасааг үлдсэн нэг эрэгтэй дүүтэй нь өсгөсөн аж. Одоо тэр дүү нь гадаадад амьдардаг ганц бие нэгэн. асаагийн бас нэг айдас бол Гэрэлээг алга болчихвий гэх айдас бөгөөд тийм дээ ч ажил хийлгэх дургүй аж. Өөр нэгэн айдас байх нь Гэрэлээд энэ бүхнээ ярьвал Гэрэлээ түүнийг орхиод явчих вий гэх юм.
Хасаагийн ажил амжилттай байлаа. Гэтэл нэг өдөр гадаадад амьдардаг дүү нь -ах аа дүү нь баларсан би одоо яана аа гэж нилээд айсан шинжтэй ярьжээ. Хасаа сандран – яаваа юу болов оо гэж асуухад дүү нь уйлж байна уу гэлтэй хэсэг чимээгүй болсноо – найз бүсгүй маань наана чинь одоо төрөх гэж байна, надад хэлээгүй сая л эгч нь хэллээ гэхэд Хасаа дүүгээ жил шахуугийн өмнө ирээд буцахдаа найз бүсгүйтэй болсноо ярьж байсныг нь санажээ.
Тэгээд ахын бууриар дүүгээ тайвшруулж – ах нь одоо очлоо битгий санаагаа зовоо эмч нар байхад юунаас нь айхав гэж хаана гэдгийг нь заалгаж авав. Дүү нь ч наашаа гарахаар болжээ. Хасаа эмнэлэг дээр очоод бүсгүйн аав, ээж, эгчтэй нь танилцан тэдэнтэй хамт дүүгийнхээ найз бүсгүйн төрөхийг нь хүлээн төрөх тасгийн өрөөний үүдэнд сууж байхдаа бараг л салганаж унахаа дөхөөд тэд анзаарч, сувилагчид хэлэн өрөөнд нь оруулж даралтыг нь хэмжтэл даралт нь бүр буурсан байна гээд тайвшруулах тариа хийж цай уулган хэвтүүлжээ.
Залууг унтаад сэрэхэд бүсгүй аль хэдийнээ төрсөн байлаа. Гэрийнхэн нь ч явсан байв. Жаахан ичингүйрсэн залуу бэр болох дүүдээ авчирсан бэлгээ сувилагчаар дамжуулан өгүүлж мөн сувилагчаас гуйн – хүүхдийг нь харуулж өгөөч гэхэд сувилагч бүсгүй нялх охиныг түүнд харуулжээ. Дүүтэй нь жигтэйхэн адилхан бяцхан охиныг Хасаа хараад баярласандаа бараг л нулимс урсгав.
Тэгтэл гэнэт түүний сэтгэл зүрх жигтэйхэн их тайвширч түүний дотор цаг ямагт оршин байж үргэлж бодогддог айдас нь хаашаа ч юм алга болох шиг санагджээ. Түүнийг гэртээ очиход Гэрэлээ нэг л ганцаардсан мэт харагдах тул Хасаа эхнэрээ өрөвдөн – хоолоо идэх зуураа саяын явдлыг ярьж дүүгийнхээ охины адилхан, хөөрхнийг гайхах далитдаа – хоёулаа ч бас хүүхэдтэй болох уу гэхэд бүсгүй ихэд баярлан – тэгье л дээ манай найзууд бүгдээрээ хүүхэдтэй болчихсон гэв. Хасаа эхнэрээ энгэртээ тэврээд – хоёулаа эхлээд сайн өдөр гэрлэлтээ батлуулъя гэхэд бүсгүй инээмсэглэн толгойгоо дохиод улам чанга наалдан Хасааг тэврэн зогсож байлаа. Хасаагийн сэтгэлийн мухарт далдын далд оршин байдаг – би сайн хань нөхөр эцэг байж чадах ч юм уу үгүй ч юм уу гэсэн бас нэгэн айдсаа орхин ийнхүү шийд гаргах нь тэр.
Жилийн дараа Хасаагийнх хүүтэй болжээ. Харин энэ удаа залуу бас хямарч сувилагчийн тусламж авахдаа арай л унтчихалгүй эхнэрээ эсэн мэнд төрж хүүтэй болсон мэдээг сонсож чаджээ. Хоёр жилийн дараа охинтой болохдоо харин ёстой хямарч тэвдээгүй бөгөөд энэ мөчдөө Хасаа нэгэн сайхан мэдээ сонссон аж. Тэр нь чухам юү вэ гэвэл 4 жилийн өмнө түүний нэгэн нэртэй мөрдөгчид 4 настай дүүгийнхээ зургийг өгч хайж өгөхийг гуйн нилээд хэмжээний төлбөр төлсний үр дүн байв. Дүү нь амьд бөгөөд одоо 18 настай анагаахын сургуулийн нэгдүгээр курсын оюутан гэнэ.
Тэр үед ганц охиноо өвчнөөр алдаж өнчрөл хагацал үзэн охиноо уул ус давуулж оршуулаад буцаж явсан эхнэр нөхөр хоёр ганцаараа сумын төвийн захад нохой дагаад явж байсан охиныг олж ихэд баярлан уй дуу болж гэртээ аваачсан аж. Тэдний араас ах дүүсээс нь хэл болж хүн ирэхдээ – охиноо алдсан айл байгаа бөгөөд цагдаа нар эрэл сурал болж байгаа мэдээ дуулгасан боловч тэд охиныхоо оронд олсон охиноо буцаан алдахаас үхтэлээ айсан байжээ. Тэгтэл тэдэнд араас нь бас нэгэн хэл мэдээ ирсэн нь – тэр охины ээж нь нас барсан эцэг нь хүүхдээ анхаарч өсгөх ч ухаан сөхөөгүй нэгэн гэсэн мэдээ байсан нь охиныг өөрсөддөө авч үлдэх шалтгаан болгосон аж.
Тэд тэр даруйдаа залгаа аймгийн сумаар дамжин – энэ газар танайд таарахгүй байна амьдрах газраа соль гэж мэргэлсэн ламын үгээр хот нүүсэн байжээ. Ийнхүү Хасаа охин дүүгээ олж арван хэдэн наснаасаа хойш өдөр бүр дүүгээ амьд нэг л өдөр олно гэж зөн совиндоо бат итгэж үнэмшиж явсан тэр их итгэл сэтгэл нь биелэлээ олжээ. Хасаа дүүгийнхээ эцэг эхийг огтхон ч буруутгаагүй бөгөөд харин ч туйлын их баярлаж – хэрвээ дүүг минь олоогүй бол, тэгээд тэгтлээ харамлаж өсгөөгүй бол амьд байж чадахгүй шүү дээ гэж боджээ.
Ийнхүү Хасаа дүүгийнхээ хамт охин дүүтэйгээ уулзахаар тэдний гэрлүү явахдаа аав ээжид нь хадаг сүү, дээлийн өнгө, сархад, чихэр боов, дүүдээ ээжийнхээ тэрлэг дээлийг бэлдэн авч очжээ. Өдий хүртэл ээжийнхээ дүрийг мартаагүй санаж явсан түүнд яг л ээж шиг нь дүр төрхтэй охин байгаа гэсэн төсөөлөл байсан нь зөв байлаа. Нөгөө мөрдөгч охины аав ээжид урьдчилж хэлсэн тул очиход нь тэд хашааныхаа үүдэнд хүлээж байв. Арайхийн мэнд ээ мэдэлцсэн тэд тэврэлдэн уйлж хэдий хэр хугацаа өнгөрснийг ч мэдсэнгүй.
Гэнэт охины аав – за хүүхдүүд минь одоо гэртээ орцгооё гэхэд л сая нэг юм уйлахаа больж гэрт орцгоожээ. Санаа нь зовсон шинжтэй суух хоёр хөгшинд Хасаа – та хоёр минь битгий санаагаа үймүүлдээ бид та нарт маш их баярлаж байна аа дүүг минь үнэхээр сайхан өсгөж хүмүүжүүлжээ гэхэд тэд сая л нэг санаа нь амарсан шинжтэй дуу шуу орон – алив хүүхдүүд минь идэж уу алив миний хоёр охин хоёр ахдаа хоол хий гэв. Охин дүү нь дороо бас нэг хөөрхөн охин дүүтэй болсон байжээ. Хасаа дотроо – амьдрал ямар сайхан амьд явна гэдэг яасан гайхмаар юм бэ өнчирч хоцорсон бидэнд ийм их аз жаргалтай өдрийг өглөө шүү дээ бурхан минь баярлалаа танд – аав ээж хоёр минь үрс нь одоо ажрахгүй ээ гэж шивнэн суулаа…
Нөхрийнхөө ажил дээр очтол жигтэйхэн гоё ганган хүүхнүүд байдгийм байна…
